Угийн бичгээ хэрхэн эхлэх вэ?
Төгс мэдээлэл хүлээлгүй, мэддэг хүмүүсээ зөв холбоод эхлэх нь хамгийн амар арга.
1. Мэддэг хүнээсээ эхэл
Бүх өвөг дээдсээ эхлээд олох шаардлагагүй. Өөрөөсөө, аав ээжээсээ, өвөө эмээгээсээ эсвэл хамгийн сайн мэддэг хүнээсээ эхэлж болно. Ургийн кодын эх материал ч бодитоор мэддэг цэгээс эхлэх боломжтой гэж тайлбарладаг.
Нэр, холбоо нь тодорхой байвал эхний бүртгэлээ үүсгээд үлдсэн мэдээллийг дараа нь нөхөхөд хангалттай.
2. Ойрын хүмүүсээ нэм
Нэг дор олон зуун хүн оруулах гэж яарах хэрэггүй. Ойрын хүмүүсээ зөв холбоод эхэлбэл ургийн мод ойлгомжтой өргөждөг.
- Аав, ээж.
- Хань ижил.
- Хүүхдүүд.
- Дараа нь өвөө, эмээ болон ах, дүүгийн салааг үргэлжлүүлэх.
3. Холбоо хамаарлыг зөв бүртгэ
Хүн нэмэхээс гадна хэн хэний эцэг, эх, хүүхэд, хань ижил болохыг тусад нь холбоно. Хойд эцэг / эх, үрчилж авсан эцэг / эх зэрэг холбоог бодит утгаар нь сонгох нь чухал.
Мэдэхгүй холбоог таамгаар үүсгэхгүй. Дараа нь ахмад хүнээс асууж эсвэл баримтаар нягталсны дараа нэмэхэд болно.
4. Байгаа баримтаа ашигла
Ураг удамд Excel-ээс гишүүд оруулах, зураг болон баримт архивлах боломжууд бий. Импорт хийсний дараа хүн давхардаагүй эсэх, холбоо хамаарал зөв эсэхийг заавал шалгаарай.
- Хуучин гэрэл зураг, гэр бүлийн цомог.
- Намтар, анкет, CV болон дэвтэр.
- PDF, Word, Excel хэлбэрийн гэр бүлийн материал.
- Ахмад хүмүүсийн ярьсан дурсамж, нутаг усны мэдээлэл.
5. Дараа нь баяжуул
Үндсэн хүмүүс, холбоо бүрдсэний дараа төрсөн огноо, нутаг, боловсрол, ажил, намтар, зураг болон ургийн код зэрэг мэдээллийг аажмаар нэмнэ. Ингэх нь эхний өдөр бүхнийг төгс болгох гэж оролдохоос хялбар.
Гэр бүлийн бусад хүмүүсийг урьж хамтран бөглөхдөө OWNER, ADMIN, MEMBER, VIEWER эрхийн ялгааг тохируулах боломжтой. Хувийн мэдээллийн харагдах хүрээг мөн шалгаж хэвшээрэй.