Угийн бичиг гэж юу вэ?
Овог удам, үе залгамж, гэр бүлийн түүхээ эмхэлж үлдээх хамгийн энгийн ойлголтоос эхэлье.
Угийн бичиг юуг хадгалдаг вэ?
Угийн бичиг нь нэг гэр бүл, овог удмын хүмүүсийн нэр, үе залгамж, холбоо хамаарал болон дурсамжийг эмхэлж хадгалсан бүртгэл юм. Зөвхөн нэрсийн жагсаалт биш, хэн хэний хүүхэд, хань ижил болох, хаана төрж өссөн, ямар ажил амьдрал туулсныг үеийн үед дамжуулахад тусалдаг.
- Ургийн гишүүний нэр, овог, эцэг / эхийн нэр.
- Төрсөн огноо, төрсөн газар зэрэг мэдэж байгаа үндсэн мэдээлэл.
- Эцэг, эх, хүүхэд, хань ижил болон бусад холбоо хамаарал.
- Намтар, боловсрол, ажил хөдөлмөрийн түүх.
- Гэрэл зураг, баримт бичиг болон гэр бүлийн архивын материал.
Бүх мэдээлэл бэлэн байх шаардлагатай юу?
Үгүй. Мэдэж байгаа хүнээсээ эхлээд дараа нь аажмаар баяжуулах нь хамгийн амар. Нэр нь тодорхой боловч төрсөн он, газар нь мэдэгдэхгүй бол хоосон үлдээж болно. Таамгаар нөхөхөөс илүү баттай мэдээллээ эхэлж хадгалах нь зөв.
Ахмад хүмүүсээс асуух, гэр бүлийн хуучин зураг, дэвтэр, үнэмлэх, намтар, анкет зэрэг эх сурвалжаас мэдээллээ нягталж нэмээрэй.
Цахим угийн бичгийн давуу тал
- Мэдээллээ хайж, засаж, шинэчлэхэд хялбар.
- Холбоо хамаарлыг ургийн мод, зураглалаар харах боломжтой.
- Зураг, PDF, Excel зэрэг материалыг нэг дор хадгалж болно.
- Гэр бүлийн хүмүүс өөр өөр эрхтэйгээр хамтран мэдээллээ баяжуулж болно.
- Мэдээллийг алдахгүйгээр дараагийн үед дамжуулах суурь бүрдэнэ.
Нууцлалаа бодолцох нь
Угийн бичигт хувийн мэдээлэл ордог учраас бүхнийг нийтэд харуулах шаардлагагүй. Ураг удамд гэр бүлийн мэдээлэл тусдаа орчинд хадгалагдаж, хэрэглэгчийн эрх болон мэдээллийн харагдах хүрээгээр хандалтыг хязгаарладаг.
Нийтэд хуваалцахын өмнө утас, имэйл, хаяг, регистрийн мэдээлэл болон хувийн намтар зэрэг талбарын харагдах хүрээг шалгаж хэвшээрэй.